
Ихэнх хэрэглэгчид амьтны өдийг хэрхэн зулгаадаг талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Хэрэв хүмүүс өдөн эдлэлүүд худалдан авсаар л байвал амьтдыг зулгаах нь үргэлжилсээр л байна. Энэ байдлыг зогсоох цорын ганц арга зам бол өд сөдөт эдлэл худалдан авахаас татгалзах явдал юм.
7 хоног амьд амьтныг өд зулгаах энэрэлгүй, ухаан санаанд багтамгүй практикийг авч үзэж байгаа билээ. Хэдийгээр дэр, хүрэм, аяны хөнжил бусад ая тухыг хангасан бараанд зөөлөн тусгаарлагч болж өгдөг өргөн хүрээний нийлэг материал байгаа ч зарим үйлдвэрүүд энэрэх сэтгэлгүй үйлдвэрлэгддэг нугас галууны цээжин биен дэх өд багатай зөөлөн хэсэг болох сөдийг үргэлжлүүлэн хэрэглэсээр л байна. Өд нь шувууны төрлүүдэд үнэхээр ер бусын чухал зүйл ба нисэхэд нь дэм болж, тэдний арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, хэрэгтэй үед нь дулаахан байлгаж мөн үзэсгэлэнтэй гоёмсог байлгадаг зэрэг олон талын үүрэгтэй байдаг. Өмнөх зууны үеүдэд сөд болон өдийг нугас галуу өндгөө дарж байгаад явсан хойгуур нь авч цуглуулдаг байжээ. Харин одоо ихэнх сөд, өднүүдийг нугас галууны мах,элэг, элэгний нухаш зэргийг бэлтгэх гэж бордох зуур хүнлэг бусаар амьдаар нь зулгаах замаар салган авч байна.
Леонардо да Винчи, Чарльз Дарвин, Бенжамин Франклин, Лев Толстой, Жорж Бернард Шоу, Махатма Ганди, Исаак Башевис Сингер, Альберт Эйнштейн зэрэг сод хүмүүс өөрийн үзэл баримтлал, бие махбодийн шалтгаанаас болоод мах иддэггүй байжээ. Өдөр ирэх бүр олон хүн үүнтэй санал нэгдэж байна.
Бид хүмүүс яагаад махнаас татгалзах болсон шалтгаан болон энэ хандлага хэрхэн хөгжиж ирснийг авч үзье.МЭӨ 530-аад онд Грекийн гүн ухаантан Пифагор шавь нартаа яагаад мах идэхгүй байхыг сургаж байсан нь одоо хүртэл тодорхойгүй бөгөөд тэд шош, замбага цэцэгний үр ч иддэггүй байжээ. Тэд хүн төрөлхтөн “туйлын үнэнд” зөвхөн шинэхэн зүйлсийг идэж хэрэглэснээр хүрнэ гэдэг байв. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариаг хөрснөөс сугалж авсан ч амьдралын энергитэй байдаг (үрсэлж, боловсордог) байхад мах муудаж эхэлдэг учир ногоо илүү эрүүл хүнс гэж сургадаг байжээ. Тэдэнд Египетийн лам нар нөлөөлсөн гэж үздэг. Хожим Платоноос эхлээд Эпикурос, Плутарх зэрэг Грекийн хэд хэдэн гүн ухаантнууд цагаан хоолны талаар сургадаг байжээ.
/2009 оны 2-р сарын 13.Их Багш шавь нартайгаа ярилцаж байна./
Цагаан хоолтны уургийн гол эх үүсвэр болох буурцгийн төрлийн ургамал (төрөл бүрийн шош, вандуй, буурцаг) нь хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч аминхүчлийг агуулсан төгс уурагтай, бас ханаагүй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог. Тухайлбал, 100 г шар буурцгийн шинэ бяслаг /дүүпүү/ нь сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфор 2 дахин, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоогийн дээр антиоксидант / исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг. Изофлавинууд нь бие махбодид физиологийн олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зарим өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогдсон.
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоолзүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна.
Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна.
Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.